Булган хот орчмоор цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-30 17:07:28
Булган /МОНЦАМЭ/ Ирэх сард Булган хангай нутгаар хур тунадастай байх төлөвтэй. Ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй гэж аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр зарим газраар цас орох төлөв байгаа аж.
Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дундажийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна гэж цаг уурчид тодорхойллоо.
М.Батжаргал
相关新闻