Хангал сум шинэ бренд бүтээгдэхүүнээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-05 08:16:47
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газар “Хангалчууд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос шилдэг хамт олноор “Эко Ханбуян” хоршоо, шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр 1-р багийн иргэн Д.Мөнгөний цагаан идээ, иргэдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнээр “Хүй Манал” ХХК бог будааны дэр, нутгийн шинэ бренд бүтээгдэхүүнээр 1-р багийн иргэн Д.Дамдинчулууны “Өлзийт булаг” өрхийн үйлдвэрлэлийн ааруул тус тус шалгарлаа гэж сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Хонгорзул ярьлаа.
Үйлдвэрлэгч, бүтээлч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ нь улам өргөжиж байгаагийн илрэл болсон үзэсгэлэн худалдаанд 40 гаруй иргэн, байгууллагууд төмс хүнсний ногоо, цагаан идээ, зөгийн бал, арвайн гурил, бог будаа, үндэсний хувцас зэрэг бараа, бүтээгдэхүүнээр оролцжээ.
М.Батжаргал
相关新闻