Ургац хураалт Хангал, Хишиг-Өндөр суманд дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-06 16:56:33
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намрын тариа хураалт 70,0 хувьтай байна. Нийтдээ 42,9 га талбайд үр тариа тариалснаас 32,4 га талбайгаас ургац хураахаар тогтоогдсон юм.
Одоогоор 23,5 га талбайгаас дундажаар 9,7 центнер ургац буюу 22,6 мянган тонн үр тариа хураагаад байна.
Хангал, Хишиг-Өндөр суманд ургац хураалтын ажил дуусаад байна. Бугат, Хангал суманд нэг га талбайгаас 13,5-14,4 центнер ургац хураан авч нэгж талбайгаас хамгийн өндөр ургац авч байна.
М.Батжаргал
相关新闻