Нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь боловсролын салбарт зарцуулагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хийгдэж буй нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь боловсролын салбарт зарцуулагджээ. Үүнээс дурдвал энэ онд улсын болон орон нутаг, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар шинээр цэцэрлэгийн барилга 1, цэцэрлэгийн өргөтгөл 1, хичээлийн байр 2, спорт заал нэгийг тус тус ашиглалтад оруулсан байна. Мөн 5 цэцэрлэг, 7 сургуулийн хичээлийн байр, 2 дотуур байранд нийт 852,7 сая төгрөгийн их засварын ажлыг хийжээ.
Мөн багш сурагчдын ажиллах, сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд 1,2 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, лаборатори, тавилга, хатуу зөөлөн эдлэл, тоглоом наадгайн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Насан туршийн боловсролын төв боловсролын салбарын салшгүй нэг хэсэг юм. Архангай аймаг дахь Насан туршийн боловсролын төвийг бие даасан байртай болгож, 5 сая төгрөгийн техник тоног төхөөрөмж авч өгсөн ба 25 сая төгрөгийн тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс гаргаж байхаар болсон байна.

Б.Гэрэлт-Од