Алтайн нурууны хяр зоогоор бага зэргийн цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:48:05

Говь-Алтай аймгийн нийт нутгаар энэ зун хур бороо элбэгтэй зун зуншлага дэлгэр сайхан болж байна. Ууландаа бороо их орсны улмаас говь руугаа үер их хэмжээгээр бууж байгаа ажээ.

6 сарын 28-наас эхлэн долоо хоног үргэлжлэн орсон борооны улмаас Алтай сумд 7 гэр, нэг пурган автомашин, 405 бог, 6 бод, Баян-Уул сумд патрол, стана маркийн 2 машин,Тонхил сумд нэг мотоцикль, Дарив, Төгрөг, Халиун сумд тус бүр нэг гэр үерт урссан бөгөөд нийт хохирлын тооцоог бүрэн гаргаагүй байна. Мөн Цогт сумд өндөр хүчдлийн шон үерт унасны зэрэгцээ тус сумын иргэн 24 настай Б аянганд цохиулж 70-80 хувийн түлэгдэлтэйгээ эмчлүүлж байгаа ажээ. Бугат сумын төв нэлдээ үерт автан олон айлын гэр байшин, сумын бүхий л албан газар байгууллагууд арав гаруй хоног үерийн усан дунд байсан байна. Уулнаас буусан хүчтэй үерийн усанд Шаргын говь дахь Далан ээвийн гүүр унасан байна. Тус аймагт зургаан сарын сүүл, наадмын өмнө гарсан үер усны хохирлын хэмжээг нэгтгэн гаргах ажил хийгдэж байна.

Наадмын шөнөөс сэрүүсэж Алтайн нуруу, Хантайширын нурууны зоо хяраар цас орж, бэл энгэрээр нь шамгаргалж шуурсны улмаас ямаа мал осгож айлууд зуслангаасаа нам дор газар луу малаа оруулсан байна.

Ш.Цоодол

相关新闻
注释