Нийтийн тээврийнхэн өвөлдөө бэлэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс зохион байгуулсан “өвөлжилтийн бэлтгэл нэгдсэн арга хэмжээ аймгийн хэмжээнд 70 гаруй хувьтай явж байна.
Намрын налгар өдрүүд нэгэнт ард хоцорч жавар тачигнасан өвлийн өдөр айсуй дохиогоо өгч эхэллээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн авто тээврийн инженер техникийн ажилчид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн тээврийнхний тэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг эртнээс шалгаж үйл ажиллагааг нь баталгаажуулж байна. Ийнхүү өвлийг өнтэй давах бэлтгэлээ эртнээс базааж буй тус төвийнхөн “Өвөлжилт нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгонд хуваарийн дагуу ажиллаж байгаа ажээ.
Эл ажлыг нийтийн тээврийн компаниуд “зөв зүйтэй ажил зохион байгуулж байна” хэмээн дүгнэсэн байна. Энэ үеэр ”Их овоо” ХХК-ийн жолооч, механик М.Атарсайхан:-“Манай “Их овоо” ХХК нь Алтанбулаг сумаас Сүхбаатарын чиглэлд хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Бид аймагтаа хүн тээврийн үйлчилгээгээрэй шилдэг тэргүүний байх зорилготой ажилладаг” хэмээлээ. Мөн энд Монголын анхны хувийн даатгалын компани болж хөгжиж ирсэн “Ард” даатгалынхан өвөлжилт нэгдсэн арга хэмжээг дэмжихээр дөрөв дэх жилдээ иржээ.

Ч.Отгонцэцэг