Амжилт гаргасан удирдлагуудыг сарын цалингаар нь шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын тэргүүн хэмээх эрхэм цолыг авахад баг хамт олноо зөв менежмент, зохион байгуулалтаар удирдан ажилласан Ч.Одгэрэл, З.Сэлэнгэ нарыг аймгийн Засаг дарга Ш.Оргил нэг сарын үндсэн цалинтай дүйцэхүүц мөнгөн урамшууллаар шагнаж, урам хайрлалаа.
Монголын багш нарын 51 дэх өдрөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Ч.Одгэрэл захиралтай ЕБДСургууль “Улсын тэргүүний сургууль”, Цагааннуур сумын З.Сэлэнгэ эрхлэгчтэй цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарч шагналаа гардан авсан юм. Ингэснээр өнөөдөр Сэлэнгэ аймаг улсын тэргүүний 6 сургууль, 7 цэцэрлэгтэй боллоо.

Ч.Отгонцэцэг