Тосгон багийн хэмжээний статустай ч сумын дайтай төрийн үйлчилгээ үзүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тухайд Түнхэл, Хэрх, Дулаанхаан, Рашаант, Номгон, Бугант гэсэн 6 тосгонтой онцлог аймаг. Монгол Улсын хэмжээний бараг бүх тосгод сумын төвөөсөө алслагдмал зайд байрладаг, баг-тосгон гэсэн хоёр нэршилтэйгээр өнөөдрийг хүрч байгаа юм. Багийн Засаг дарга, Тосгоны захирагч гэдэг нэрийг тосгодыг “толгойлсон” хүн бүр хэрэглэдэг. Тосгонд чухам ямар асуудал тулгамддаг, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замаа хэлэлцэхээр Монгол Улсын тосгодын чуулга уулзалт Сэлэнгэ аймагт боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд болсон бөгөөд цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсон юм.
Уг арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Ахлах референт П.Зоригтбаатар, Ахлах референт М.Сандаг-Очир, Монгол Улсын “Төлөөлийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Зөвлөх Г.Цэрэндулам болон Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Хөвсгөл, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн ЗДТГ, Төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төслийн төлөөлөл, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг, нийслэлийн Жаргалант, Гацуурт тосгоны захирагчид энэ удаагийн хэлэлцүүлэг, зөвлөлгөөнд хамрагдлаа.
Тосгодын захирагч нэг бүр өөрт тулгамддаг асуудлаа хэлж, холбогдох яамдын мэргэжилтнүүдээс зарим хариултыг авч байв. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд “тосгон” гэж нэрлэгдэн төрийн үйлчилгээг үзүүлж байгаа нэгжийн дарга нар сумандаа хамгийн их орлогыг бүрүүлдэг ч түүнээсээ ердөө 2-3 дахин бага орлогыг эргүүлэн авдаг байна. Тэдний эрх мэдэл хязгаарлагдмал, бүхэл бүтэн сумтай тэнцэх төрийн үйлчилгээг үзүүлдэг, зарим тосгон сумаасаа олон хүн амтай, зарим тосгон газар нутгийн хувьд маргаантай гээд асуудал олон бий бөгөөд тосгоны захирагч болох хүнд ямар нэг шалгуур тавьдаг болох хэрэгтэй байгааг ч ярьцгаалаа. Мөн тосгодынхонд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг тусад нь хуваарилж өгөх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нэгдсэн журмаар хийх зэрэг хүсэлтийг ч илэрхийллээ.

Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын зарим мэргэжилтнүүд тосгодын захирагч нарт “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг маш сайн хэрэгжүүлж ажиллах хэрэгтэйг зөвлөсөн. Өнөөдөр багийн Засаг дарга гэдэг утгаараа “ Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, тосгоны захирагч гэдгээрээ “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” гэсэн хоёр хуулийг ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байгаа онцлогтой хүмүүс бол тосгоны захирагчид юм.
Ч.Отгонцэцэг