Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийн 35,5 хувийг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-07 15:06:50
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд аймаг, сумын аюулгүй нөөцөд өвс 1600, тэжээл 560 тонныг бэлтгэнэ. Энэ нь Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор баталж өгсөн төлөвлөгөө юм. Одоогоор аюулгүйн нөөцийн өвс тэжээлийн 35,5 хувийг буюу өвс 817,7, тэжээл 111,1 тонныг бэлтгэсэн мэдээтэй байна.
Баяннуур, Тэшиг, Хангал суманд аюулгүйн нөөцийн өвс тус бүр 100 тонныг бэлтгэх төлөвлөгөөг бүрэн биелүүллээ.
- Манай сум энэ жил хадлан бэлтгэх бололцоотой газар нутгийг малчид болон сум, багийн аюулгүйн нөөцийн өвс бэлтгүүлэхээр зааж өгсөн. Ирэх өвөл хавар хатуухан байж болзошгүй гэж үзэж өмнө нь нөөцийн өвс бэлтгэдэггүй байсан Хялганат тосгонд 10 тонн өвс бэлтгүүлэх даалгавар өгсөн. Сумын хэмжээгээр бэлтгэх нөөцийг өвсийг бүрэн авлаа гэж Хангал сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярьлаа.
М.Батжаргал
相关新闻