Сэлэнгэ аймагт 9,5 мянган малчин өрхөд 1,6 сая мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ жил аймгийн хэмжээнд 17 сумын 54 багт 9,5 мянган малчин өрхөд 1,6 сая толгой мал өвөлжинө.
Энэ жил малчдын хэрэгцээнд 121,1 мянган тн өвс, 24,2 мянган тн хүчит тэжээл, 4,8 тн эрдэс тэжээл бэлтгэн авах шаардлагатайгаас өнөөдрийн байдлаар 76 мянга 920 тн өвс, 60 тн хүчит тэжээл, 910 тн гар тэжээл базаажээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 68,5 хувьтай байна.
Аймаг жилдээ 150,0 мянган тн байгалийн хадлан бэлтгэдэг боловч энэ жил хуурайшилт ихтэй, гандуу байснаас төлөвлөсөн хэмжээний хадлан бэлтгэх боломжгүйгээс 45,0 мянган тн өвс дутуу бэлтгэх болсон талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Хадлангийн гарц Орхонтуул, Орхон, Сант, Баруунбүрэн, Сайхан, Мандал, Баянгол зэрэг суманд тааруу, өвс бэлтгэх боломж бага байгаа бол Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Ерөө, Хүдэр зэрэг сумдад хадлан авах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байв.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 638.0 мянган толгой мал хамрагдахаас технологит хугацааг баримтлан 159.0 мянган толгой мал, амьтан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 630.5 мянган толгой хонин сүрэгт хийснээр вакцинжуулалт 72.5 хувьтай байна.
Паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2058.2 мянган толгой мал, амьтныг хамруулахаас 876.1 мянган толгой мал амьтан хамарчээ.
Малын угаалгад 48 мянга 305, туулгалтанд 388.1, боловсруултанд 439.4 мянган толгой мал, амьтан хамрав.

Мэдээллийн дараа Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын Бооцын хөндийд 10 гаруй жил мал маллан нутаглаж байгаа малчин Б.Сайнбаяраас цөөн асуултад хариулт авав.
-Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдав?
-Гурван мянган бухал өвс бэлтгэсэн. Маргаашнаас татахаар бэлтгэж байна. Энэ жил ихэнх нутгаар гандуу байсан ч харин манай нутгаар зуншлага гайгүй байлаа. Гэхдээ урьд жилүүдтэй харьцуулахад жаахан гандуу. Манайх бод, бог нийлсэн 800 гаруй малтай. Ер нь өвөл болгон л хатуу ордог шүү дээ. Хувь хүн бүр өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаагаад авчихвал асуудалгүй л дээ. Малчин хүн өөрийнхөө хөдөлмөрөөр хахир өвлийг давах л ёстой. Тийм учраас эртнээс өвс, тос, малын хэвтэр бууцаа эртнээс сайн бэлтгэсэн байхад алзахгүй. Малчид өөрсдийн хийдэг ажлаа мэднэ дээ. Бэлтгэлээ л сайн базаачихвал ямар ч өвлийг өнтэй давж, мэнд сайхан ордог.
-Энэ жилийн өвөл ямар байх бол, малчин хүний хувьд урьдчилсан таамаг байна уу?
-Манай Бооцын хөндий нутгаар 30 гаруй айл нутагладаг. Настан буурлуудын үгийг сонсоход “Энэ өвөл нэлээн цас ихтэй, хүйтэн өвөл болно” гэж ярьж байна. Манай нутгаар бэлчээр сайтай болохоор малчид одоохондоо тайван байна. Их цас унавал малдаа өвс, тосоо хаяж өгнө. Бүр их шуургатай байвал уулынхаа мод руу бэлчээрлэнэ. Ер нь малын тоо хөөж байснаас чанартай цөөхөн малтай байвал амар байдаг. Малчид үүнийг анхаарах л хэрэгтэй.
-Өвөлжөөндөө хэзээ буух гэж байна вэ, мал тарга тэвээрэг сайн авч чадав уу?
-8 дугаар сард бүх малаа ариутгал халдваргүйжүүлэлт, тарилгад бүрэн хамруулсан. Өнөөдөр манайх намаржаандаа ирээд буулаа. Цас их унавал 10 км-ийн цаах нь байгаа Нарст толгой уулын өвөрт байх өвөлжөөндөө бууна даа.

Т.Есүхэйтөмөр