Цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг 150 000 төгрөгөөр торгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн Цэргийн жинхэнэ албаны татлага өнөөдрөөс эхэлж байна.
2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага нь энэ сарын 12-ноос 13-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн цэргийн жинхэнэ албаны татлагад 1992 оны 10 дугаар сарын 03-наас 1999 оны 10 дугаар 01-ний хооронд төрсөн 18-25 насны 2 дугаар зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн залуучууд хамрагдах ажээ.
Дашрамд дуулгахад зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний /нэг нэгж 1000 төгрөг/ төгрөгөөр торгох ажээ.

Ч.Отгонцэцэг