Таван цогцсыг далайн төвшнөөс дээш 3200 метрийн өндрөөс олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон уулчдыг эрэн хайх аврах ажиллагаанд мэргэжлийн уулчдын баг ажиллаж байна.
Тодруулбал Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлайгаар ахлуулсан дөрвөн уулчин, Уулчдын нэгдсэн холбооноос дөрвөн уулчин тус тус эрэн хайх ажиллагаанд оролцож байна. Мөн мэргэжлийн алба ангиудаас нийт 111 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эрэн хайх үйл ажиллагааны үеэр 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь цогцсыг олсон байна.
Цогцоснуудыг далайн төвшнөөс дээш 3200 метрийн өндрөөс олсон байна. Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа.
Дашрамд далайн төвшнөөс дээш 4031 м өндөрт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон байдаг байна. Гэвч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эдгээр уулчдыг очих үед тус нутгийн байгаль хамгаалагч н.Батмэнд тус тушаалыг танилцуулан, ууланд авирахыг хориглосон боловч шаардлагыг биелүүлээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсчээ. Эдгээр уулчид нь бүгд мэргэжлийн уулчид биш, гэхдээ хэд хэдэн өндөр ууланд авирсан туршлагатай гэсэн албан бус мэдээлэл байна.

Б.Мягмарсүрэн