“Отго харваа-2017” үндэсний сурын харваа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хэрэгжүүлж байгаа “Монгол нум сум” хөтөлбөрийн хүрээнд “Отго харваа -2017” үндэсний сурын харвааны тэмцээн боллоо.
Биеийн тамир, спортын газар, аймгийн үндэсний сурын холбоо зохион байгуулсан сурын харваанд зургаан сумын 34 харваач оролцож цэц мэргэнээ сорьжээ. Насанд хүрэгчид, охид, хөвгүүд гэсэн ангиллаар явуулсан тэмцээнд харваачид хана харваанд 20 сум, хасаа харваанд 20 сум нийт 40 сум тавьж өрсөлдлөө.
Насанд хүрэгчдийн эрэгтэй харваачдаас Бүрэгхангай сумын залуу харваач А.Лувсансүрэн 30 онож түрүүлж, мөн сумын залуу харваач С.Шижир 29, ахмад харваач М.Болд 27 оноогоор эхний байрт орлоо.
Насанд хүрэгчдийн эмэгтэйтэй харваачдаас Бүрэгхангай сумын харваач, спортын дэд мастер, аймгийн мэргэн Л.Энхзул 29 онож нэгдүгээр байр, мөн сумын залуу харваач Б.Баярцэцэг 28, Хишиг-Өндөр сумын ахмад харваач Д.Тавхар 25 онож удаалжээ.
Хөвгүүдийн харваанд Хишиг-Өндөр сумын харваач, улсын аварга, идэр мэргэн Ц.Ганзориг, мөн сумын харваач, улсын аваргын мөнгөн медальт М.Отгондорж, Хутаг-Өндөр сумын залуу харваач А.Билгүүнтамир, охидоос Хишиг-Өндөр сумын залуу харваач Б.Мөнгөнсар, Н.Баасандорж, Б.Цацрал нар эхний байруудыг эзэлсэн байна.

М.Батжаргал