Эгийн голын гүүр хяналтын камертай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын нутагт байдаг Эгийн голын гүүрний хяналтын камерийг ашиглалтад хүлээн авлаа.
-Эгийн голын гүүрийн хяналтын камер хөдөлгөөн мэдрэгч гэрэлтэй, нэг км тойрогт хяналт тавих боломжтой. Энэ гүүрээр Тэшиг сум чиглэсэн зорчих хөдөлгөөн байдаг учир байгалийн баялаг хулгайгаар ашигласан хэрэг зөрчил илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Нарангэрэл ярьсан юм.
Эгийн голын гүүрийн хяналтын камерийг 147,5 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Мон кабель системс” ХХК тавьсан байна.

М.Батжаргал