Самрын орлогоор хоёр тэрбум гаруй төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-25 20:29:32
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ жил самрын орлогоос хоёр тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж байгаа самраас кг тутамд 800 төг, ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа самрын кг тутамд 500 төгрөгийн татвар оногдуулдаг.

Энэ жил Ихтамир сум 24 сая, Жаргалант 56 сая, Цэцэрлэг сум 80 сая, Хотонт 208 сая, Цэнхэр 46.3 сая, Булган 200 сая, Эрдэнэбулган 552 сая зэргээр нийт хоёр тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлсэн байна.  

Энэ жил байгаль орчин аялал жуулчлалын сайдын 243 тоот тушаалаар Жаргалант, Тариат, Цэнхэр, Булган, Ихтамир, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Хангай, Чулуут сумдаас үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар, Хотонт, Төвшрүүлэх сумын тусгай хамгаалалттай нутгаас самар бэлтгэхийг тус тус зөвшөөрчээ. 

Б.Гэрэлт-Од
相关新闻