“Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн сургагч багшийг "Монгол төрх" сэтгэл судлалын хүрээлэн ТББ-тай хамтран бэлтгэлээ.
- Сургалтад сумдын Насан туршийн боловсролын нэгжийн багш, сургуулийн нийгмийн ажилтан нийт 34 албан хаагчид хамрагдсан. Сургалтаар хорт зуршилд өртөх магадлал өндөртэй анхаарал татсан гэр бүлийн, сурлагын хоцрогдолтой хүүхэд, архины болон бусад хорт зуршлын хамааралтай иргэд, тэдний найз нөхөд, гэр бүлийн гишүүд гэсэн зорилтот бүлгийн иргэдэд мэдлэг олгох, эерэг хандлага хөгжүүлэх сургалт нөлөөллийн ажлыг хэрхэн хийх мэдлэг арга зүй олгож, гарын авлага тараах материал өглөө гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Дэлгэрнамжил ярилаа.
Тус аймаг архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг хүүхэд, залуучууд, иргэдийн дунд зохион байгуулснаар эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, зөв хүмүүжилтэй иргэнийг хөгжүүлэх зорилготой “Эрүүл ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

М.Батжаргал