“Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг хоёр дахь жилдээ тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-29 13:54:17
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга өнгөрсөн жилээс эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярын өдрийг “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.  Энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэх “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг угтан “Хөгжлийн хөтөч” нэг сарын аяныг зарлаад байна.
-Төрийн захиргааны 470 шахам албан хаагч манай аймагт байдаг. Энэ өдрийг угтаж, төрийн захиргааны албан хаагчийн мэдлэг чадвар, манлайллыг дээшлүүлэх ажлыг голлон зохион байгуулахаар төлөвлөсөн. Суманд “Нүүдлийн тамгын газар” ажиллуулж, иргэдэд үйлчилж, анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд зөвлөмж өгнө. “Хөгжилд хөтлөхөд миний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, төрийн албанд ажиллаж байсан ахмад, дунд үе, залуучуудын гурван үеийн уулзалт, “Төрд зүтгэсэн он жилүүд” ном хэвлүүлэх, төрийн захиргааны албан хаагчдын дунд ном унших аян өрнүүлэх, спортын уралдаан тэмцээн зохион байгуулна аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр ярилаа.
Мөн төрийн захиргааны албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн жинхэнэ албан анх томилогдсон иргэдээр тангараг өргүүлэх ёслол зохион байгуулах юм байна.
М.Батжаргал
相关新闻