“Эрүүл Хөвсгөлчүүд” хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт Хөвсгөл хөгжил сангаас “Эрүүл Хөвсгөлчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд сангийн тэргүүн Л.Мөнхбаатар Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний мэдээгүйжүүлэлтийн тасаг, төрөх тасгуудаар орж үйл ажиллагаатай нь танилцаж, эмч нарт стандартын хувцас гардууллаа.
Мөн иргэдийг B,C вирүс, сахарын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна. Шинжилгээнд хамрагдсан 300 иргэнээс сахарын өвчлөлтэй хүн 2 илэрсэн бол вирүс тэр дундаа C вирүстэй иргэд их байна гэдгийг эмч нар хэлж байлаа.
Б.Гантуяа