О.Гантулга: Сумын удирдлагууд бэлэнчлэх сэтгэлгээнд дасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын зөвлөх О.Гантулгатай уулзаж, мал аж ахуйн өвлийн бэлтгэлийн талаар ярилцлаа.
- Булган аймагт зуншлага тааруухан байснаас хадлан бэлтгэх боломж бага байлаа. Өвөлжилтийн бэлтгэл хангахад ч их нөлөөлөх шиг боллоо.
- Хур бороо багатай. Гантай хүндхэн зун болж өнгөрлөө. Бэлчээрийн ургамал тааруу ургасан. Цаг уурчдын тодорхойлсноор бол өмнө зүгийн тал хээрийн сумдад нэг га-гийн ургац 0,1, хангайн суманд 4-5 центнер байлаа гэж дүгнэсэн. Ер нь урд талын Баяннуураас бусад суманд хадлан аваад байх талбай байхгүй. Хангайн бүсийн суманд бэлчээрийн ургац даруй 40 хувиар буурсан байна. Тэр хэмжээгээр хадлан бага бэлдсэн.
- Хөдөө суманд ажлын хэсэг хэд хэдэн удаа явлаа. Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан гэж үзэж байна вэ?
- Аймгийн Засаг даргын Тамгын газраас хоёр удаа ажлын хэсэг гарч өвөлжилтийн бэлтгэлийг шалгасан. Саяхан агентлагийн дарга нараар ахлуулсан найман хэсэг нийт суманд ажилласан. Энэ талаарх дүн мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сонслоо.
Аймгийн дүнгээс харахад ерөнхийдөө малчдын түвшинд өвөлжилтийн бэлтгэл 60-80 хувьтай, урд талын сумын малчдын түвшинд бол бага байгаа.
Засгийн газрын 2017 оны 186-р тогтоолоор батлагдсан аймаг, сумын фонд бэлтгэх ажил урагштай явж өгөхгүй байна. Урд нь “аюулгүйн фонд бэлтгэ” гээд дээрээс мөнгө өгдөггүй, сум өөрсдөө төсөвтөө суулгаад аюулгүй нөөцөө бололцооныхоо хэрээр бэлтгээд явдаг байсан.
Одоо өвсний мөнгө өгнө гээд шийдчихсэн учраас сумын удирдлага мөнгө хараад сууж байна. Сумын удирдлага хэт бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон байна. Өөрсдөө яваад хөөцөлдөөд ургац хадлан бага ч гэсэн бүрдүүлж байгаа зүйл бага байгаа. Ихэнх сум нөөцийн өвсөө үнийг нь дараа төлөхөөр гэрээ хийгээд авчихсан байна.
Аймгийн дүнгээр мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 83,3 хувь хангаад байна. Малчдын өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээл 67,3 хувьтай, аймгийн аюулгүй нөөцийн бэлтгэл 41,7 хувьтай, сумдын аюулгүйн нөөцийг 67,9 хувиар хангасан байна.
- Бэлтгэлээ муу хангасан сум байна уу? Цас орохоор "Зуд боллоо, тусламж үзүүл" гээд эхэлдэг тал байдаг.
- Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод гээд урд талын зарим суманд өвөлжилтийн бэлтгэл тааруухан байна. Эдгээр сумын удирдлагын зүгээс хадлан бэлтгэх ажилд олигтой сайн анхаарч хандсангүй ээ.

- Малын хүчит тэжээлийн хангамж ямар байна вэ? Энэ жилийн хувьд газар тариалангийн ургац алдсанаас хүчит тэжээлийн нөөц нэмэгдсэн гэж үзэж болох уу?
- Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн нэг чухал хэсэг хүчит тэжээл байдаг. Манай аймагт хивэг, багсармал тэжээлийн асуудал хүнд байна. Аймгийн хэмжээнд ганцхан “Хангайн гурил” ХХК-д жаахан нөөц байна. Бусад газар байхгүй. Хогийн буюу тэжээлийн будаа бага зэрэг бий. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 100 тонн будаа нөөцөлсөн. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг сумын хувьд аж ахуйн нэгжүүдээс тэжээлийн будаа нөөцөлсөн байгаа.
Үр тарианы болц, тосны ургамал оройтноос тэжээлд шилжсэн. Рашаант суманд гэхэд 5000 га талбайн будаа болц нь гүйцээгүй ногоон тэжээлд шилжүүлэн хурааж авсан байна. Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр суманд аймгийн хэмжээгээр энэ намар 9000-гаад га талбайн ургац ногоон тэжээлд шилжсэн шүү.
Болц нь гүйцээгүй тариаг боогоод ширхэгийг нь 5000 төгрөгөөр борлуулж байгаа.
Малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэл сайн хангаж, ялангуяа хашаа саравч, өтөг бууцны нөөцөө сайн бэлтгэсэн мэдээтэй байна.

М.Батжаргал