Хөвсгөл аймаг 286 сургагч багштай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 20:16:23

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас шинээр төгсөн ажиллаж байгаа залуу эмч нар болон зарим эрүүл мэндийн байгууллагын багийн бага эмч, нийгмийн ажилтнуудыг нэмэлтээр хамруулан нийт 62 эмч мэргэжилтнүүдийг зөвлөгөө өгөх сургагч багшаар бэлтгэснээр аймгийн хэмжээнд нийт 286 сургагч багштай боллоо. 

Сургалтын үеэр олон нийтэд  түшиглэсэн нялхас бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх сургалт  нь нялхас бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн зохистой хооллолтын талаар гэр бүл, эцэг ,эх,асран хамгаалагчдад хэрхэн зөвлөгөө өгөх  чиглэлээр  ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн үе шаттайгаар явагдаж байгаа ба энэ онд хоёр ээлжээр зохион байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

相关新闻