Ц.Ариунтуяа:Иргэд ажилтай, орлоготой байвал сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяатай уулзаж түүний удирдаж байгаа хурлын үйл ажиллагаа хийгээд Сүхбаатар сумын хөгжлийн төлөө хийж буй ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
-Юуны өмнө танд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе?
-Баярлалаа.
-Сүхбаатар сумын ИТХ-ын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил болоод гаргасан тогтоол шийдвэрүүд юу байна. Хичнээн удаа хуралдаж ямар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв дээ?
-Манай хурал 31 төлөөлөгчтэй. МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч, АН-аас сонгогдсон 12 төлөөлөгч, 5 бодлогын хороо, 7 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай тэргүүлэгчид 13 удаа хуралдсан. Том хурлаараа Сүхбаатар сумын Засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Сүхбаатар сумыг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ хэлэлцсэн батлаад үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2017 оны газар зохион байгуулалт, амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргасан. Бид том хурлынхаа өмнө тухайлбал Сүхбаатар сумын Засаг даргын мөрийн хөтөбөлбөр, Сүхбаатар сумыг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан батлахдаа сумынхаа салбар тус бүрийн мэргэжилтнүүдийн ажлын тайланг нь сонсон хэлэлцэж, тэргүүлэгчдийн хуралд оруулсаны дараа том хурлынхаа ЗДТГ-ын ажилтнууд болоод төрийн албан хаагчдынхаа ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байнга зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг.
-Сумын хурал маань иргэдтэйгээ хэр ойр ажиллаж, иргэддээ хэр нээлттэй хуралдаж байна вэ?
-Манай хурал Suhkbaatar sum.Hural.mn гэсэн цахим хаягтай. Түүндээ хурлын зүгээс хийж байгаа бүхий л ажил үйлчилгээ болон иргэддээ чиглэсэн ажлуудаа нээлттэй тавьдаг. Бид саяхан дөрөв дэх удаагаа "Иргэдээ сонсоё" уулзалтыг найман багт хийсэн. Энэ ажлыг улирал бүр нэг удаа хийж хэвшсэн. Ингэж явахдаа Засаг дарга 80 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлууд, ойтой холбоотой төсөв, хандивын зарцуулалтын тухай тайлангаа тавьсан. Иргэдийн хурлын төлөөлөгчдийнхөө тойрогтоо хийсэн ажлын тайланг тавьж үзүүллээ. Энэ ажил маань иргэдэд нэлээд хүрсэн байгаа.
-Төлөөлөгчид өөрсдөө тойрогтоо хэр ажиллаж байна. Тэднийг чадавхижуулах тал дээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна?
-Ноднин шинэ бүрэлдэхүүн бий болоод анхныхаа сургалтыг авсан байсан. Харин одоо удахгүй төлөөлөгч нартаа төлөөлөгчдын ёс зүй, харилцааны асуудлаар сургалт авахаар төлөвлөөд байна. Ер нь төлөөлөгчид тойрог тойрог дээрээ өөрийнхөө хэмжээгээр маш сайн ажиллаж байгаа. Жишээ нь төмөр замын багаас гарсан хоёр төлөөлөгч маань аймгийн төлөөлөгчтэйгээ хамтраад амьдралын боломж муутай дөрвөн өрхийн дулааны асуудлыг шийдвэрлэж өгсөн байна лээ. Тухайлбал төмөр замын урт цагаан гэдэг гурван байр байдаг юм. Энэ байранд амьдарч байгаа дөрвөн айлыг дулаанд холбохдоо Ганболд төлөөлөгч АЗЗА компаниар нүхийг нь ухуулаад, Эрдэнэбаатар төлөөлөгч өөрийн компанийн хуучин сольсон шугамаараа тэдний төв дулааныг холбож өгөөд дулааны асуудлыг нь шийдсэн байгаа. Зарим төлөөлөгчид нийлээд барилгын сангийн материалаар тусалсан. Биднийг иргэдтэйгээ уулзаад явж байхад хүмүүс баярласан сэтгэлээ илэрхийлж байсан. Ингээд сайхан ажил хийсэн төмөр замынхаа төлөөлөгч нартаа иргэдийнхээ өмнөөс баярласнаа илэрхийлье.
-Танай хурлын хувьд улирал тутамд иргэдээ сонсож санал бодлыг нь сонсож байгаа нь сайн хэрэг. Өөр шинэлэг ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Бид 2018 онд Сүхбаатар сумандаа ямар бүтээлч, хөгжил дэвшилд өнгө нэмэх ажлууд хийж болох саналыг иргэдээсээ авч байгаа. Төлөөлөгч бүр өөр өөрийн баг, тойрог дээрээ ажиллаж байна. Эдгээр авсан саналаа сумын Засаг даргын орлогч дээрээ төвлөрүүлж байгаа.
-Хурлын үйл ажиллагаанд одоогийн байдлаар тулгамдсан ямар асуудал байна. Мөн иргэдийн зүгээс хурлын даргад хандаж тавьсан асуудал юу байна даа?
-Иргэдийн хувьд яг одоо бол өөрсдийнх нь амьдралд түлээ мод хүйтрээд өвөлжилт хүндрэх үед өвс тэжээл яах вэ гэдэг асуудал тавьж байсан. Манай хурлын зүгээс энэ жил 14 сая төгрөгийг тодотгож өгсөн. Үүнийг Засаг даргын нөөцөд байлгаж, өвөлжилт хүндэрсэн үед зориулах мөнгө. Энэ бол манай хурлын үед хийгдэж байгаа шинэ ажил. Өмнө нь ийм нөөц сумын хэмжээнд байгаагүй юм билээ.
-Хурлын төлөөлөгч сонгогдохынхоо өмнө тухайн тойрогтоо хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө танилцуулж, нэг ёсондоо иргэдийн өмнө амлалтаа өгдөг. Ингэж итгэлийг нь авсан төлөөлөгч хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилладаг. Таны багийн төлөөлөгчдөөс ажлаа хийхгүй, иргэдтэйгээ уулзахгүй гомдол дагуулсан төлөөлөгч байна уу?
-Ийм төлөөлөгч манай хуралд байхгүй. Манай төлөөлөгчид маш сайн ажиллаж байгаа. Дээр би сайн жишээ болгож төмөр замын хоёр төлөөлөгчөө хэлсэн. Мөн Шарын тойргоос буюу Орхоны 6-р багаас сонгогдсон 3 төлөөлөгч маань тойрогтоо хүүхдийн тогтлоомын талбай хийсэн байгаа. Өмнө нь хүүхэд тоглох талбай байхгүй байсан. Эдгээр төлөөлөгчид маань ийш тийш нь уламжилж байгаад шинэ хөл бөмбөгийн талбайтай болгож өгсөнөөр тэр багийнхан их баяртай байгаа. Хүүхэд, залуучууд, багийн иргэд тэр талбайдаа тэмцээн уралдаан явуулдаг болсон. Би төлөөлөгчиддөө мөнгө сонин биш, мөнгөтэй л бол бүхнийг хийж болно гэж битгий бодоорой. Манай хурал бол тийм биш. Иргэдийнхээ төлөө тойрог дээрээ өөрийн бололцоогоо дайчлан, оюунаа шавхан ажилла гэж хэлдэг. Манай хурал дээр төлөөлөгчдөд зориулсан нэг ч мөнгө тавигдаагүй. Хаана хэнд хандаж, төсөл хөтөлбөр, гадны хөрөнгө оруулалт юу байна. Тийшээ хандаж иргэддээ чиглэсэн ямар ажил хийж болох вэ гэдгээ төлөөлөгчид өөрсдөө сайн хөөцөлд гэдэг үгийг хэлдэг. Ингэснээр төлөөлөгчид маань тойрог дээрээ маш сайн ажиллаж өөрсдөө хөөцөлдсөний хүчинд сайхан ажлууд хийгдэж байгаа. Бидний ажлыг аймгийн АЗЗА компанийн захирал Л.Ганболд ах маань маш их дэмждэг. Хамгийн сүүлд аймгийн Нэгдсэн эмнэлэгээс Олон улсын худалдаааны төв хүртэлх замыг хатуу хучилттай болгосон.
-Сүхбаатар сумын ИТХ, сумын Засаг дарга түүний тамгын газар болоод бусад төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хэр уялдаа холбоотой хамтран ажиллаж байна вэ?
-Манай хурал, сумын ЗДТГ-ын мэргэжилтэнгүүддээ арга зүйн зөвлөгөө өгч аль болох ажлынх нь тайланг тавиулан арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Өөрөөр хэлбэл зөвлөн туслах журмаар ажилладаг даа. Энэ удаагийн манай төлөөлөгчид их онцлогтой. Учир нь салбар салбарын тэргүүний хүмүүс төлөөлөгчөөр сонгогдсон байгаа. Иймээс ажил хийхэд их урамтэй. Мөн манай бодлогын хороод маш идэвхитэй сайн ажилладаг. Мөн бид ТББ-тай маш нягт уялдаатай ажиллаж байгаа. Тухайлбал ахмадын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гээд. Бүгдтэй нь хамтарч ажиллахыг хүсдэг. Өнгөрсөн оны 12 сард манай хурлын төлөөлөгчид Сүхбаатар сумандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ жилийг Н.Оюундарь гишүүний дэмжлэгтэйгээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Энд 8 багийн 140 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож бөөн баяр болсон. Бид энэ үйл ажиллагаанд өөрсдөө очоод яваад оролцож чадахгүй тэргэнцэртэй, хэвтрийн байдалд байдаг тийм л хүмүүсийг сонгож оролцуулсан. Мөн төлөөлөгчидтэйгээ хамтраад Сүхбаатар сумынхаа ахмадын баяраа хийсэн. Одоо НӨУЁБ-ынхаа 25 жилийн ойг угтаад сумын ахмадуудынхаа дунд “Дуун цэнгүүн” тэмцээнийг хурлын тэргүүлэгчидтэйгээ хамтран хийхээр төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна.
-Цаашид хурлын байгууллагын зүгээс хийхээр төлөвлөсөн ямар ажил арга хэмжээ байна?
-Манайх 2017 онд төлөвлөсөн ажлаа гаргасан төлөвлөгөөний дагуу чамгүй хийсэн. Бид 2018 оныг ажилгүй иргэдээ дэмжих жил болгон ажиллая гэсэн уриа тавиад ажиллаж байгаа. Ингээд ирэх 2018 онд хийх ажлаа тэргүүлэгчдийнхээ хуралд оруулан төлөвлөгөөгөө баталсан. Ямарч байсан 2018 онд Сүхбаатар сумын иргэдийг ажлын байраар ханган ажилгүй иргэдийн тоог цөөлөх зорилго тавьсан. Манай суманд ажилгүй иргэд нэлээд бий. Иймээс тэднийг ажилд жуучлах ажлыг манай төлөөлөгчид эрвийх дэрвийхээрээ хийнэ. Гол нь иргэдээ л ажилтай, орлоготой болгочихвол иргэд маань сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ гэж бодож байгаа.
-Өөрийн тань ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Би өмнө нь багийн Засаг даргаар гурван удаа улиран сонгогдож байсан. Иймээс хамгийн ихээр иргэдтэйгээ ойр байж ажиллаж ирсэн. Ийм учраас иргэд юу хүсэж, юу хүлээж байгааг бага сага мэдэх болсон. Хурлын байгууллага чинь иргэдтэй ойр ажиллаж, орон нутагт төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх гүүр болж өгөх байгууллага шүү дээ. Иймээс иргэдтэйгээ хамгийн ойр байж, тэдэнд ямар ажил хэрэгтэй, юу тулгарч байна түүнийг нь даван туулаад хамтарч ажиллахыг л боддог. Би өөрөө ерөөсөө зүгээр суудаггүй. Хаана л юу болж байна, аль ямар газрын ИТХ сайн ажиллаж байна. Санаа болгоод авчих ажил юу байна гэдэг дээр тулгуурлаад ажлаа явуулдаг. Нэг жилийн хугацаанд хийсэн ажил чамлахааргүй ч дараагийн үлдсэн 2.5 жилийн хугацаанд иргэдийнхээ зүг тэмүүлэлтэй ажиллана. Иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Тэд маань бидэнд итгэж сонгосон шүү дээ.
25 жилийн түүхэнд 1992 оноос одоо гэхээр энэ хугацаанд 7 удаагийн сонгууль болсон байгаа. Энэ ойн арга хэмжээг тэмдэглэх ажлын хэсэг ажиллаж байна. Бид энэ 7 удаагийн сонгуульд сонгогдсон тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга, түүний орлогч, тамгын дарга, хурлын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчид гэсэн судалгааг хийж байна. 7 үеийн түүхийг харуулсан самбартай болж байгаа. Ингээд ахмад үеэ тэр үед сумандаа ажиллаж байсан удирдлагуудаа бүгдийг нь уриад нэг өдөр теле кафе зохиое гэж бодож байна. Тэгээд тухайн үед иргэдрүүгээ чиглэсэн ямар бодлого шийдвэр гаргаж байсан. Хэрхэн дэмжиж байв. Ямар шийдвэр нь иргэдэд нэн хэрэгцээтэй байсан. Одоо болтол хэрэгжээд явж байгаа юу байна гэдэг дээр туршлага солилцох ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Бид саяхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын ажлын албатай танилцах, туршлага судлах ажлаар төлөөлөгчдөө авч яваад ирсэн. Бас Баруунбүрэн сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтраад ажил зохион байгуулсан. Баян-Өндөр сум бол маш онцлогтой сум байна лээ. Манай сум болохоор орон нутгийн хөгжлийн сангаасааа жилд 43 сая төгрөг авдаг. Эднийх 2.1 тэрбэм төгрөг зарцуулдаг юм байна лээ. Энэ жил бид энэ мөнгөөрөө 80 жилийн ойгоо угтаад цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Ер нь төсөл хөтөлбөрүүд орж ирвэл 8 баг дээрээ хөрөнгө хүрэхгүй цалгардуулахгүйгээр Сүхбаатар хотдоо хэрэгтэй ажлуудыг хийе гэж бодож байгаа. Нэг баг дээр 2-3 сая төгрөгөөр юу ч хийж чадахгүй. Иймээс бөөнд нь томоохон бүтээлч ажилд зарцуулах бодлого барьж байна. Одоо бид ирэх жилийнхээ мөнгөөр бүх багууддаа ялангуяа алслагдсан багуудын гэрэлтүүлгийн асуудлыг нэг мөсөн шийднэ. Зам харгуйг аймгаас хийж байгаа. Иймээс бид ядаж гэрэлтүүлгээ шийдээд явах учиртай.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Ингээд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсний 25 жилийн ойн баярын мэндийг Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчид болон үе үеийн ЗДТГ-т ажиллаж байсан ахмадууд, мөн Сэлэнгэ аймгийн бүх сумдынхаа ИТХ-ын дарга, ажлын албаныханд энэ өдрийн баярын мэндийг хүргэж, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ч.Отгонцэцэг