Усны тооллогоор 18 гол, горхи ширгэсэн гэсэн мэдээ гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Орхон голын сав газарт хамаарах Архангай аймгийн Булган, Ихтамир, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант гээд нийт 11 сумын нутаг дэвсгэрийг хамруулан гадаргын болон газрын доорх ус, усны барилга байгууламж, ус ашиглалт, хамгаалалтын байдалд үзлэг, тооллого хийлээ.
Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нартай хамтран хийсэн үзлэг, тооллогоор Архангай аймгийн есөн сумын нутагт нийт 231 гол, горхи тоологдсоноос устай 215, тасарсан нэг, ширгэсэн 18 байна. Ширгэсэн гол, горхийг сумаар нь авч үзвэл Ихтамирт 13, Цэнхэрт нэг, Булганд дөрвөн гол, горхи тус тус ширгэжээ. Харин эргэж сэргэж урссан гол, горхи байхгүй байна.
Булаг шандны хувьд нийт 327 булаг, шанд тоологдсоноос ширгэсэн 28, түр урсацтай таван булаг байгаа бөгөөд Ихтамирт тав, Цэнхэрт дөрөв, Батцэнгэлд 17, Өлзийтөд хоёр булаг ширгэжээ. Нуур тойрмын хувьд нийт 66 нуур тоологдож, Өгийнуур суманд хоёр нуур ширгэсэн байна. Дээрх сумдад 602 худаг байгаагаас 432 нь гүн өрмийн, 167 нь гар худаг байна гэсэн дүн мэдээ гарчээ.
Орхон-Чулуут голын сав газрын захиргаа байгуулагдсанаасаа хойш анх удаа усны тооллого хийж байгаа ажээ.

Б.Гэрэлт-Од