Тээврийн хэрэгслийн хулгайгаас сэрэмжлэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг, захиргааны шинжтэй зөрчлийн 84, гэмт хэргийн шинжтэй 33 дуудлага бүртгэгдсэн талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Нийт ирсэн дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногоос 12.5 хувиар буурсан бол хулгайлах төрлийн гэмт хэрэг тэр дундаа малын хулгай 66.7 хувиар өсжээ. Өдөрт дунджаар 11 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байгаа бөгөөд ирсэн нийт дуудлага мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 31, зөрчлийн шинжтэй 46, өргөдлөөр найман гэмт хэрэг тус тус бүртгэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт хоёр иргэн тээврийн хэрэгслээ хулгайд алджээ. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Түүнчлэн аймгийн Цагдаагийн газраас 27 суманд гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, Цагдаагийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд хар тамхи, мансууруулах бодисын гаралтай өвс, ургамал түүж тээвэрлэн хэрэглэж байсан дөрвөн тохиолдлыг Баянчандмань сумын Замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид илрүүлж ажилласан байна.

Т.Есүхэйтөмөр