Цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ихэнхи нутгаар маргааш цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг аймгийн УЦУОШГ-аас анхааруулав.
Төв аймгийн нутгаар үүлшинэ, шөнөдөө нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө уулархаг нутгуудаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэмийн хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 7-12 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэмийн дулаан байна.
Зуунмод хот орчмоор үүлшинэ, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 13-5 хэм хүйтэн байна.

-Тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-
Энэ сарын 15,18-нд нийт нутгаар, 16-нд нутгийн өмнө талаар зонхилж цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнхи хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 14,16-нд нийт нутгаар 5-10 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.
Ихэнхи хугацаанд нийт нутгаар сэрүүсч, шөнөдөө уулархаг нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-23 хэмийн хүйтэн байна. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэмийн хүйтэн байна. Цаашид аймгийн нийт нутгаар эрс хүйтрэх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер Б.Заяа хэллээ.
Т.Есүхэйтөмөр