Орхон аймгийн 2017 оны Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл”-ийг хэлэлцлээ. Энэхүү баримт бичгийг 9 зорилтын хүрээнд 250 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулан, хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 68 хувь нь буюу 174 арга хэмжээ нь 90-100 хувь гүйцэтгэлтэй, 71 арга хэмжээ нь буюу 27 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, эрчимжүүлэх шаардлагатай 11 арга хэмжээ байна гэж ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс танилцууллаа. Өөрөөр хэлбэл үндсэн чиглэл 89,1 хувийн биелэлттэй гарсан байна.
Түүнээс гадна энэ үеэр “Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцсэн юм. Ирэх оны үндсэн чиглэлийг 9 бүлэг 180 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, боловсруулжээ. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө нь нийтдээ 9 бүлэг 116 зорилттойгоос 2018 онд 97 зорилт 83,6 хувийг шууд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй нь энэ юм. Түүнчлэн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт 18 дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр туссанаас ирэх онд 15 хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёрыг нь шинээр батлан хэрэгжүүлж эхлэхээр үндсэн чиглэлийг боловсруулжээ. Дээрх асуудлыг Засаг даргын зөвлөл хэлэлцсэнээр аймгийн ИТХ-д оруулж хэлэлцэх юм.

Б.Оюун-Эрдэнэ