Тариат дахь "Сумын төвийн шинэчлэл"-ийн ажил дуусаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сумын төвийн шинэчлэл” төсөлд Архангай аймгаас Тариат сум сонгогдож сумын төвийн төсөвт байгууллагууд, зарим нэг орон сууцуудыг инженерийн шугамд холбох ажил хийх юм. Энэ төслийн ажил 2014 онд эхлэсэн ч өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.
“Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлыг Архангай аймгийн “Эх голомтын илч” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Цогт-Өнжүүл” ХХК хамтран таван тэрбум төгрөгийн ажил хийх ёстой юм. Үүнээс өнөөдрийн байдлаар цэвэр усны эх үүсвэр, цэвэр усны насосны станц, дулааны шугам сүлжээ, дулааны эх үүсвэр, авто замын барилга байгууламж, цахилгаан хангамж зэрэг ажлыг “Эх голомтын илч” ХХК хийж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.
Харин бохир усны шугамыг ”Цогт-Өнжүүл” ХХК хийх ёстойгоос хугацаандаа дуусаагүй байгаа тул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хугацаатай даалгавар өгөөд байгаа ажээ.
“Бохирын шугамын ажил удааширч, гүйцэтгэгч “Цогт-Өнжүүл” ХХК ажлаа хийхгүй, хийсэн ч чанаргүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг мөрддөггүй, ухсан нүхэнд хүүхэд унаж бэртэх асуудал гарсаар байна. Мөн таван тэрбум төгрөгийн иж бүрэн ажил авсан, тиймээс ажлаа ч иж бүрнээр нь хүлээлгэж өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэдгийг сумын Засаг дарга Г.Алтан-Очир хэлж байна.

Б.Гэрэлт-Од