Архангай аймгийн Архивын байгууллага 60 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт архивын байгууллагаа үүсч хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Ойн баярын арга хэмжээнд Архивын үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд, залуус хүрэлцэн ирсэн байлаа. Аймгийн Архивын тасгаас ойгоо угтаж сургалт, ажил мэргэжлийн уралдаан, волейбол болон сагсанбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.
Мөн ойн арга хэмжээний үеэр "Архив түүхийн гэрч" гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн музейтай хамтран зохион явуулж нээсэн. Үзэсгэлэнд Архангай аймгийн түүхийг харуулсан ховор нандин 100 гэрэл зураг багтжээ.
Архангай аймгийн Архивын сан хөмрөгт 1932 оноос хойших үед хамаарах 38669 цаасан суурьтай хадгаламжийн нэгж, 166 гэрэл зураг, 164 дуу авиа дүрс бичлэг, барилгын зураг төслийн 1654 түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий баримтууд халгалагдаж байдаг байна. Эдгээр баримтаас жилд дунджаар 3000 гаруй байгууллага, иргэдэд үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 26000 гаруй хадгаламжийн нэгжийг мэдээлэл лавлагаанд ашиглуулж байдаг байна. Сүүлийн жилүүдэд төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлснээр цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим сангаас иргэдэд мэдээлэл өгч эхэлжээ. Аймгийн Архивын тасаг нь өнөөдрийн байдлаар 44 хөмрөгийн 1746 хадгаламжийн нэгжийг цахим санд холбож, архивын эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, насжилтыг уртасгах боломжтой боллоо.

Б.Гэрэлт-Од