“Үнсгэлжин 2018” загварын уралдааны шилдгүүд шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжимт драмын театраас анх удаагаа аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Үнсгэлжин 2018” загвар зохион бүтээх уралдаан зохион байгууллаа. Уг тэмцээнд гоёл, үндэс, авангард гэсэн гурван төрлийн коллекцоор 20 гаруй загвар зохион бүтээгч хүүхдүүд өрсөлдөж, загвар өмсөгч 30 гаруй хүүхэд оролцлоо.
Энэхүү тэмцээн нь хүүхдийг загвар зохиох ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих зорилготой юм.
“Үнсгэлжин 2018” загвар зохион бүтээх уралдааны “Шилдэг загвар зохион бүтээгч”-ээр Ихтамир сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Г.Болортуяа нэгдүгээр байрт орж, улсын уралдаанд оролцох эрхээр шагнуулсан байна. Харин “Шилдэг загвар өмсөгч”-өөр Ихтамир сумын ЕБС-ын 10-р ангийн сурагч А.Болортуяа шалгарсан юм.

Б.Гэрэлт-Од