Архангайн мод үржүүлгийн газрууд 10000 гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-21 11:12:53
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангиас Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумын мод үржүүлгийн газруудыг өргөтгөн ажиллаж байна. Энэ онд дээрх сумын мод үржүүлгийн газарт улиасны мөчир 6000 ширхэг, 20 кг шинэсний үр, 5 кг шар хуасны үр суулгасан байна.

Цэнхэр сумын мод үржүүлгийн газарт Ойн судалгаа хөгжлийн төвөөс ирүүлсэн 6000 бортгонд шинэсний  суулгац тарьжээ. Мөн 35000 шинэсний суулгацыг хураан авч зооринд хийн хаврын ойжуулалтанд гаргахад бэлэн болгожээ.  Ихтамир сумын мод үржүүлгийн газарт орон нутгийн төсвийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр гүний худаг гаргаж ашиглалтад оруулсан байна. Мөн өвлийн хүлэмжийг барьж ашиглалтад оруулснаар жилийн дөрвөн улиралд хүлэмжинд мод үржүүлэх боломж бүрдсэн байна.

Ихтамир сумын мод үржүүлгийн газарт байгаль орчин нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд 300 ширхэг чацаргана, Өгийннуур сумын Өгий нуурын эрэгт 1400 ширхэг улиас суулгасан байна. Харин нутгийн хоёр иргэнтэй гэрээ байгуулж, модны арчлалт хамгаалалтыг хариуцуулжээ.
 
Эрдэнэмандал сумын мод үржүүлгийн газарт 3000 ширхэг улиасны мөчрийг тарьж, суулгацыг бэлтгэж байна. Мөн 2-3 настай 500 ширхэг улиас, 2500 ширхэг шар хуайс, ирэх хавар ойжуулалтанд гаргахад бэлэн шинэсний 50000 ширхэг суулгацыг хүлэмжинд тариалсан байна.  
Б.Гэрэлт-Од
相关新闻