З.Баярсайхан: Хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад иргэн бүр сэтгэл гаргаж байж үр дүнд хүрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хүүхдийн хүчирхийлэлд өртөх тохиолдол нь нэг тохиолдлоор өссөн байна. Энэ тухай аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч З.Баярсайхантай ярилцсанаа хүргэе.
- Архангай аймгийн хэмжээнд он гарсаар хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэдэн дуудлага мэдээлэл ирсэн бэ?
- 2017 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн дуудлага мэдээлэл ирээгүй байна. Харин насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхийг завдсан 3, хүчиндсэн 1 гэсэн мэдээлэл бүртгэгдэж шалгагдсан. Насны хувьд 17 настай нэг, 11 настай нэг, 7 настай хоёр хүүхэд байна. Эдгээр хүчирхийлэл нь Эрдэнэбулган сумын 6-р баг, Хотонт, Булган суманд болсон байдаг. Бүртгэгдсэн дөрвөн гэмт хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж нэг гэмт хэрэг үйлдэгчид ньхорих ялаар шийтгүүлсэн байгаа.
- Ер нь урд жилүүдэд хэр гарч байсан юм болоо?
- 2016 оны мөн үед хүчирхийлэлд өртсөн, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн 3 хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ онд нэгээр нэмэгдсэн.
- Гэхдээ хүүхэд хүчирхийллийн хохирогч болох магадлал өндөр байх?
- Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж байнгын хяналттай байхгүй бол бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх магадлал их байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн ард хүүхэд давхар хохирогч болж явдаг учраас тухай бүр холбогдох байгууллага, албан тушаалтанд цаг алдалгүй мэдээлж хүчирхийллийг таслан зогсоож, дараагийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал байдаг.
- Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
- Архангай аймгийн цагдаагийн газар хүүхдийг хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэлээд ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Тухайлбал, хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр аймгийн 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүнд оруулсан 6 төрлийн заалтын биелэлтийг хагас жилээр дүгнэж үр дүнг тооцож ажиллаа. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 сарын 29-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “School police” эцэг эхийн эргүүл ажиллуулах журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтмолжуулан ажиллаж байна. Сургуулийн орчинд “School police” эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 сарын 29-ний өдөр 61 дүгээр тогтоолын 1.3-т заасны дагуу ажил олгогч байгууллагаас хагас өдрийн цалинтай чөлөө олгож эцэг эхийг эргүүлийн үүрэг гүйцэтгэх бололцоогоор хангаж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж өнгөрөгч 9 дүгээр сарын 18-ны өдөр албан мэдэгдлийг 50 байгууллагад хүлээлгэн өгч хариуг авч ажилласан. Дараа нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудад аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалтыг гурван удаа зохион байгуулж, цагийн хуваарь, эрүүл ахуй, ариун цэвэр, стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж зөрчил дутагдлыг арилгуулсан байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах, сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зорилгоор “Бариа” жүжигчилсэн тоглолтыг ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш, сурагчид тайзнаа сонирхуулж жүжгийн дүр, үйл явдалд хэлэлцүүлэг зохион байгуулж, жүжигчилсэн тоглолтод гарч байгаа зөрчилд хүлээлгэх хуулийн хариуцлага, шийтгэлийг тайлбарлан, үе тэнгийнхний дарамт шахалт, хүчирхийлэл, өсвөр үеийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өртөж хохирохоос хамгаалах эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Мөн “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Хүчирхийллийн эсрэг тэрбумаараа нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгуулсан гээд олон ажлуудыг хийж ажиллаж байна даа.
- Эцэг эх, асран хамгаалагчдын хүчирхийллээс ангид байх сургалт мэдээллийг хэр хийдэг вэ?
- Манай Цагдаагийн газраас эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга зүйд суралцуулах, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай амар амгалан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалахад эцэг эх, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Архангай-1 Орон нутаг хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” асуулт, хариултын “АХА” тэмцээнийг эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан.
- Хүүхэд яг ямар нөхцөлд орвол түүнийг хүүхдийн хүчирхийлэл гэж хэлэх вэ?
- Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бие махбодын, бэлгийн, үл хайхрах, сэтгэл санааны гэсэн дөрвөн төрөлд авч үздэг. Хүүхдийг эрхшээлдээ байлгах зорилгоор хүч, эрх мэдэл, давуу талаа ашиглан, хүүхдийн халдашгүй эрх, эрх чөлөөг зөрчсөн, гэм хор учруулсан, эсвэл хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэрэг үйлдлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг.
- Манай аймаг хүүхдийн хүчирхийллийн ямар түвшинд байдаг юм бол оо?
- Дээрх хүүхдийн дөрвөн төрлийн хүчирхийлэл манай аймагт нэлээд гарч байгаа, наад зах нь гэр орондоо хүүхдийнхээ үгийг сонсдоггүй, үл хайхрах байдал гаргадаг, алганы амт үзүүлдэг, албаддаг, хүчээр үзэл бодлоо тулгадаг наад захын зөрчлүүдийг амьдралд байдаг хэвийн зүйл мэт ойлгож явдаг эцэг эх, асран хамгаалагч нар их байдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэн бүр, аж ахуйн нэгж байгууллага бүр зохион байгуулж байгаа ажил арга хэмжээг дэмжиж, идэвх санаачилгатай оролцож, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж хамтран ажиллах, дор бүрдээ сэтгэл гаргаж байж Архангай аймгийн жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудаа аливаа эрсдэлээс хамгаалж урьдчилан сэргийлж чадна гэж би боддог.
- Ярилцсанд баярлалаа.

Б.Гэрэлт-Од