15 оюутанд Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-21 17:25:37
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг болох 18 сая төгрөгийг энэ онд 15 оюутанд олгожээ.

Тэтгэлэгт зөвхөн бүтэн өнчин суралцагч хамрагдах бөгөөд тэтгэлгийг авто замын барилга, дуу хөгжим, байгалийн ухааны чиглэлийн багш, гидрогеологи,  гидромеханик инженер, усны нөөц экологи, малын эмч, мал зүйч, сантехник инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, дулааны инженер, номын санч, бүжигчин, жүжигчин, найруулагч, дуучин, хүний их эмч, бага эмч, сувилагч, эм зүйч гэсэн 20 мэргэжлээр их дээд сургуульд суралцдаг, Архангай аймагт ЕБС төгссөн, эзэмшсэн мэргэжлээрээ аймагтаа ирж ажиллах сонирхолтой оюутнуудад олгодог. 

“Их дээд сургуульд суралцаж буй бүтэн өнчин суралцагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох” журмыг 2014 онд баталсан байдаг. Тэтгэлгийн дээд хэмжээ нь нэг хүүхдэд 1,2 сая төгрөг байхаар баталсан. Журам батлагдснаас хойш нийт 38 хүүхдэд нийт 45,2 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг олгожээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻