Олон улсын тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-28 13:28:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Цагдаагийн Ерөнхий газрын харьяа хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн "Харцага" дэвжээний нэрэмжит Таеквондогийн аварга шалгаруулах "Khartsaga Cup 2017" олон улсын тэмцээнд Сэлэнгийн тамирчид амжилттай оролцжээ.
Улаанбаатар хотын Спортын төв ордонд зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Узбекстан улсын нийт 40 багийн нийт 570 тамирчид хурд хүчээ сорин өрсөлджээ. "Khartsaga Cup 2017" олон улсын энэхүү тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн Эко гуравдугаар сургуулийн 5а ангийн сурагч н.Халиун хүрэл, 6а ангийн сурагч Б.Энхнаран мөнгө, 6в ангийн сурагч Б.Солонго хүрэл, 8а ангийн сурагч Э.Хулан хүрэл, 12в ангийн сурагч Э.Энхгэрэл мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай нутагтаа ирлээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻