Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын байгууллага сонирхолтой тоон хэлээр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-28 13:31:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад Нутгийн Удирдлагын Шинэ Тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн хугацаанд Орон нутагт явагдсан долоон удаагийн сонгуулиар Сэлэнгэ аймгийн ИТХ-д нэг удаа сонгогдсон 214, хоёр удаа сонгогдсон 36, гурван удаа сонгогдсон 15, дөрвөн удаа сонгогдсон 5, таван удаа сонгогдсон хоёр төлөөлөгч байна.
Энэ 25 жилийн хугацаанд аймгийн ИТХ аймгийн эдийн засаг, нийгмийн бүх салбар хүрээг хамарсан 3500 шахам асуудал хэлэлцэж, 3045 тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлжээ. Мөн энэ хугацаанд дөрөв дөрвөн  4, 4 жилээр ээлжлэн сонгогдож ажилласан Хурлууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийтлэг чиг үүргүүдийг хэрэгжүүлсэний зэрэгцээ өөр өөрийн өнгө төрх, арга барилаар ажиллаж тодорхой асуудлуудад анхаарал хандуулан ирсэн байна. Тухайлбал өнгөрсөн жилүүдэд төвлөрлийг сааруулах орон нутгийн биеэ даасан байдлыг хангах чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын ажиллах эрх зүйн орчин байнга боловсронгуй болж, суурь болон салбарын хуулиудад нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын эрх хэмжээг хуульчилж ирсэн нь зохих үр дүнгээ өгсөн байна. Тодруулбал 2016 оноос сонгогдон ажиллаж байгаа одоогийн хурал нь Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тухай тогтоол, “Сүрьеэгүй Сэлэнгэ”, “Багш сурагч солилцоо”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Манай гэр-миний гудамж” хөтөлбөр зэрэг хүн амын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг явуулж байгаа аж.   
  Ч.Отгонцэцэг
相关新闻