Сэлэнгэ аймаг “Усан спорт сургалтын төв”-тэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт БТСГ-ын дэргэд “Усан спорт сургалтын төв” үүд хаалгаа нээлээ. Нийт 1000 м3 талбай бүхий 300 хүний суудалтай энэхүү усан спорт сургалтын төв нь улсын төсвийн 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад оржээ.
Тус бассейн нь үсрэлтийн 3 м, 5 м, 7 м-ийн гурван тавцантай, насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр бассейнтай юм байна. Мөн анхан шатныхан хичээллэх нэг сургалтын зам, уралдаан тэмцээн, сургалт явуулахад зориулсан дөрвөн замтай ажээ. Тус бассейны насанд хүрэгчдийн хэсгийн урт нь 25 метр, өргөн нь 13 метр талбайтай юм. Анхан шатны сургалтын зам нь гүн талдаа 1.20, нам талдаа 2.20 см гүнтэй гэнэ. Харин хүүхдийн бассейны урт 10 метр, өргөн нь 5 метр, гүн нь 1.20 см ажээ. Энэхүү усан спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн БТСГ-ын дарга Б.Баттулга, ахмад тамирчид оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр усан спортын зэрэгтэй тамирчдын үзүүлэх сургууль боллоо.
Дашрамд дурдахад Сэлэнгэ аймагт биеийн тамир, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ч.Отгонцэцэг