Өмнөговьд малчдын чуулган болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 30, 12 сарын 1-ний өдрүүдэд 300 орчим малчин чуулах гэж байна. Уг ажлыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах аж.
Энэхүү зөвлөлгөөнөөр малын бэлчээр, малчдын нийгмийн асуудал, хүн малын эрүүл мэндийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр аймгийн удирдлагууд малчид иргэдийнхээ санал сэтгэгдлийг сайтар сонсож ажил хэрэг болгохоор зорьж байгаа юм. Зөвлөлгөөнд тус аймгийн 15 сумдын 300 гаруй малчдыг оролцуулах бөгөөд оролцогчдын хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй адил тэгш байхаар төлөвлөж байгаа ажээ.
Хоёр өдөр үргэлжлэх зөвлөлгөөнд сургалт, зөвлөгөө болон тэдэнд тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцах юм байна. Мөн оролцож буй малчдаа шагнаж урамшуулах бөгөөд малчид иргэдэд нэг өдрийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх юм байна.

Д.Мишигсүрэн