“Багшийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-11-30 15:20:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн “Философийн салбар төгсөгчдийн холбоо” хамтран “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ аливаа мэргэжлийн төдийгүй хувь хүний ёс зүйн асуудал өнөөгийн нийгмийн асуудал болоод буйг онцолсон юм. Мөн “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа дуулгалаа.
МУИС үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой, Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан аж. 2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн асуудлаар уламжлал болгон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ёс зүйн боловсролын сургалт, судалгааны ажилд зохих хувь нэмрээ оруулж буйгаа зохион байгуулагчид хэлж байв. Хэрэглээний ёс зүйн боловсролоор дамжуулан бид харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцаж, улмаар сайн сайхан амьдрахад илүү дөхөм болно гэж үзэж буйгаа зохион байгуулагчид  илэрхийлж байлаа. 

Ж.Болор
相关新闻