Ойн нөхөрлөлүүд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах суурь болж чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. НҮБ-ын Үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх” төслийн техникийн ахлах зөвлөх Инглис С.Андрю болон тус төслийн орон нутгийн зохицуулагч Д.Ганболд, төслийн үндэсний зохицуулагч Ц.Солонго нар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой өчигдөр уулзаж, хамтран ажиллахаа уламжиллаа.
Тус байгууллагын зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтран сүүлийн 10 жилийн хугацаанд ХХААБ-аас 30 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тухайлбал 2010-2014 онд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн “Хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэн Хүнсний баталгаат байдлыг хангах” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Жавхлант, Сант сумдад нийт 240 гаруй хүнсний ногоо тариалдаг айл өрхүүдэд хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлж, чадавхи сайжруулах сургалтанд хамруулсан байна. Энэ удаа 2016-2019 онд тус байгууллага нь ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, мөн мал аж ахуй, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Төслийн техникийн ахлах зөвлөх Ноён Инглис С.Андрю хэлэхдээ “НҮБ-ын ХХААБ-аас мөн даян дэлхийн байгаль орчны сангийн хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа. Энэ нь байгаль орчин буюу ойн салбарт хэрэгжиж байна. Бид орон нутагт ойн нөхөрлөлүүдтэй хамтарч ажиллана. Эдгээр нөхөрлөлүүд харьцангуй биеэ дааж үйл ажиллагаагаа явуулах чадамж хараахан бүрдээгүй байдаг. Бидний гол зорилго нь үүнийг олж харж анхаарч, сургалт сурталчилгаанд хамруулах юм. Тухайлбал ойн арчилгаа гэж ойн аж ахуйн үйл ажиллагаа байдаг. Үүнийг нөхөрлөлүүдэд биеэ даан болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хэрхэн явуулж чаддаг юм бэ гэдгийг харуулах үүднээс бид ажиллаж байна. Миний бие Сэлэнгэ аймгийн нэгэн ойн сантай газар дээр нь очиж танилцлаа. Эндээс харахад ойн нөхөрлөлүүд маань үйл ажиллагааг явуулж чадаж байна. Үүн дээр цаашид хамтран харилцан туслалцаатай ажиллахыг аймгийн Засаг даргад уламжлаад мэдэгдлээ” хэмээн хэллээ.
Ойн цэвэрлэгээг нөхөрлөлүүдээр хийлгэх нь бодитой дэмжлэг мөн боловч цаашид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах хэмжээний суурь болж чадахгүй аж. Хэрвээ ойн нөхөрлөлүүд мэргэжлийн туслалцаа, удирдлагын дор арчилгааны нэг болон хоёрдугаар хэлбэрийг авч явуулах боломжтой болчихвол Монгол орны ой эрүүлжээд зогсохгүй аль аль талдаа эдийн засгийн үр өгөөжтэй байх нөхцөл бүрдэх ажээ. Энэ нь цаашлаад түлшний модны хэрэглээний тодорхой хувийг хангах, энэ хэрээр агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой юм байна. Төслийн зүгээс арчилгаанаас гаргасан материалаар модны цавчдас хийж, нунтаглан шахаж хорголжин түлш үйлдвэрлэх ажлыг туршилтаар эхлүүлээд байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг