Эмнэлгийн дотоод үйл ажиллагаатай иргэд биечлэн танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-05 00:48:47
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс “Бидний нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг  зохион явууллаа.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн залуу эмч нарын холбооноос зохион байгуулсан энэхүү “Бидний нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгт Сүхбаатар сумын найман багийн 32 төлөөлөгч иргэн оролцжээ. Төлөөлөгчийн багт багийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, багийн ИНХ-ын дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч нар хамрагдсан байна. Эрүүл энхийн манаанд тангараг өргөн зүтгэж буй эмч нар өөрсдийнхөө хийдэг хөдөлмөрөө хэрхэн өрнөдгийг иргэдэд үзүүлсэн байна. Тэд өвчтөн, эмчлэгч эмч хоёр нэг зүрх сэтгэлтэй байж гэмээнэ хүнд өвчинтэй тэмцэж чадна хэмээж байлаа. Тус өдөрлөгийг зохион байгуулагчид хагас өдрийн турш нийт 11 тасаг нэгжээр өртөөлөн үйлчилж, ажлаа танилцуулж амжсан юм.
Оролцогчдын зүгээс эмнэлгийн хөгжил дэвшлийг сонирхож, эмч нар маань ч чадваржиж, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд цахим үйлчилгээ сайн нэвтэрсэн байна хэмээн сайшааж байлаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻