Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-08 14:22:16
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг болох “Тахилын даваа” гэдэг газар 12 дугаар сарын 7-ны өдрийн 13:37 цагт 3.54 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэхүү газар хөдлөлт нь тус сумын нутаг дахь “Бороо Гоулд” ХХК-ийн уурхайгаас урд зүгт 10 км-т / Ө-48066’00’’, У-106022’00’’/ болжээ. Энэхүү мэдээллийг ООГХ-ээс 12 дугаар сарын 7-ны өдрийн 13:59 цагт утсаар өгсөн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй хэмээн Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Борнуур сумын ЗДТГ-ын дарга мэдэгдлээ. Харин энэхүү газар хөдлөлтийн чичэрхийлэл Сэлэнгэ аймгийн газар нутагт мэдрэгдсэн зүйл гараагүй хэмээн аймгийн ОБГ-аас хариу өглөө. 
Ч.Отгонцэцэг
相关新闻