“Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд 100 гаруй иргэн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хүн амын вирүст хепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой "Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд 40-65 насны 21700 иргэний 81.3 хувь буюу 17594 хүнийг С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 3449 иргэн буюу 19.5 хувь нь С вирустай болох нь батлагдсан. Өнөөдрийн байдлаар С вирусын идэвхжилтэй илэрсэн 1644 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулснаас 732 хүн эмчилгээгээ дуусгаж, 3 дахь удаагийн шинжилгээнд орсон 112 хүн бүрэн эдгэрсэн үр дүн гарсан байна.
Шинжилгээний үр дүнд элэгний өмөнгийн 39 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн эмчилгээнд хамруулжээ. Төслийн хүрээнд улс орон нутгийн төсөв, хандивлагч байгууллагаас 93.0 сая төгрөгийг элэгний С вирусын шинжилгээ, оношилгоо, сургалт, эмч нарын цалин урамшуулалд зарцуулсан байна.
Энэ жилээс “Элэгний эмгэггүй Архангай 2” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж 18-40, 65-аас дээш насны иргэдийг элэгний B, C вирусын шинжилгээнд хамруулж байна. Ингэхэд Архангай аймагт 40 хүртэлх насны иргэдийн С вирусын идэвхжил бага байгаа нь түрүүч шинжилгээгээр гарчээ.

Б.Гэрэлт-Од