“Жаран цагаан хонь” роман уншигчдын гарт очив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-12-11 17:36:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын “Ногоон нүдэн лам” романы II дэвтэр болох “Жаран цагаан хонь” хэвлэгдэн, өнөөдрөөс уншигчдын гарт очлоо.
 
Номын зохиогч Ц.Оюунгэрэл “Бидний өвөг дээдсийн жаргал, зовлонгийн тухай өгүүлэхийг зорилоо. “Ногоон нүдэн лам” романыхаа II дэвтрийг бичихдээ аз жаргалтай, шоронгоос гарсан Баасан лам арай илүү жаргасан, сайхан цагийг бичих магадлалтай гэж бодож байсан. Гэвч бичиж эхэлтэл ганц Баасангийн биш Монголын малчин ардын зовлон гарч ирсэн. Бидний түүхийн сурвалж бичигт байхгүй тийм зовлон, жаргалыг мэдсэн. Баасан ламын үлдсэн бүх амьдралыг бичье гэж бодсон ч чадаагүй. Учир нь тавхан жилийн амьдрал, үйл явдлыг бичихэд 586 хуудас болсон” хэмээв.
 
Баасан, Сэндмаа нарын хувь заяа, хайр дурлал хэрхэн үргэлжлэх болоод Монгол Улсын түүхийн нугачаа, нууцлагдмал байсан он цаг, үйл явдлын тухай энэхүү романаас уншиж болох нь.

Ж.Болор
 
相关新闻