Малчид малаа ачаад нүүж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд цас их унаж өвөлжилт зутарч байгаагаас зарим малчид малаа машинд ачин бэлчээр сайтай нутаг бараадан нүүдэл хийж байна гэж сумын удирдлага мэдэгдлээ.
- Өнгөрсөн сарын эхээр азарган бороо орсны дараа цас орсон нь мал бэлчээрлэхэд их төвөгтэй байна. Цасны зузаан бэлчээртээ 20, жалга судаг газар 50 см байна. Манай сумын нутгаар зун гантай, өвс гараагүй, цас ахиу орсон учир зуд болж байна. Энэ жилийн хувьд газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 6,0 мянга гаруй га талбайд үр тариа тариалсан боловч ургац ганд нэрвэгдсэн. Ургац алдсан үр тариаг ногоон тэжээлд бэлтгэж авсан. Мал бэлчээрлэхэд бэрхтэй байгаагаас тэжээлийн дутагдалд орж байна. Зарим малчид малаа хөлөөр нь туухаасаа илүү машинд ачаад өөр аймаг, сумын нутаг руу нүүдэл хийж эхэлсэн гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.
Тус сум 210 гаруй мянган толгой малтайгаас өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнгээс үзэхэд 50 шахам өрхийн 20,0 гаруй мянган мал өөр аймаг, сумын нутагт өвөлжихөөр бэлтгэл хангасан юм. Харин сүүлийн үеийн цаг агаарын байдлаас шалтгаалан малчид өвлийн отор хийж малаа онд оруулахаар нүүдэллэж эхэлсэн байна.
Өвс тэжээлийн нөөц бага байгаа ч цагаан өвс 6500, ногоон өвс 8500 төгрөгийн ханштай байгаа аж.

М.Батжаргал