Тосгоны тулгамдсан асуудал шийдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-17 22:59:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум аймгийн төвөөсөө хамгийн хол алслагдсан гэдгээрээ онцлогтой. Тус сумын Рашаант тосгон болон “Баянцогт”-ын хоёрдугаар баг хог ачих машинтай болсноор орчны эрүүл ахуйн байдал сайжирч, тосгоны тулгамдсан асуудал шийдэгджээ.
Тус бүр нь 10 сая төгрөгийн өртөгтэй энэхүү хоёр ширхэг портер машиныг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр авсан байна. Орхонтуул сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Рашаант тосгон болон “Баянцогт”-ын хоёрдугаар багийг хог ачих машинтай болгоно хэмээн тусгасан аж. 2017 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажил энэхүү хогны машинтай болсноор бүрэн шийдвэрлэгдэж байгаа гэнэ. 
Ч.Отгонцэцэг
相关新闻