Иргэдийн хилээр зорчих хөдөлгөөн буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-18 23:10:41
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Энэ оны 11 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн АЗШНБоомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор зорчигч монгол иргэдийн тоо 51.5 хувиар, гадаад иргэдийн тоо 21.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэхүү хойд хилээр зорчигч иргэдийн хөдөлгөөн буурсан явдлыг иргэдийн худалдан авах чадвар буурсан, мөн төгрөгтэй харьцах орос рублийн ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн АЗШНБоомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор он гарсаар өнөөдрийг хүртэл нийт 656828 зорчигч хилээр нэвтэрчээ. Эдгээр иргэдийн 82.7 хувь нь монгол, 17.3 хувь нь гадаадын иргэд байгаа бөгөөд хилээр зорчигч иргэдийн тоо урд жилүүдээс 21.9 хувиар буурсан байна. 
           Ч.Отгонцэцэг
相关新闻