Тайван хотыг таны оролцоотой бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сүхбаатар сумын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, багуудын хэрэг, зөрчлийн гаралтыг судлах, иргэдийн санал хүсэлтийг нь хүлээн авч сонсох зорилгоор “Тайван хотыг таны оролцоотой” арга хэмжээг зохион явуулж байна.
Энэхүү үйл ажиллагаагаа Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гүйцэтгэж байгаа аж. Эл ажлын хүрээнд сумын нийт айл өрхөөр зочилж, санал асуулга авч, санамж сэрэмжлүүлэг тараан өгч байгаа юм байна. Ийнхүү иргэдээс гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн Сүхбаатар сумын 2018 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэн ажиллах ажээ.

Ч.Отгонцэцэг