Өнгөрсөн онд 102 иргэнд 1.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Орхон аймагт өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 102 иргэн, аж ахуй нэгж 1.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Ингэснээр 233 ажлын байр хадгалагдаж, шинээр 117, түр 37 ажлын байр бий болжээ.
Тодруулбал, “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-аас жилийн 12 хувийн хүүтэй олгодог зээлд 37 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж 515 сая, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас олгодог жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй 232.2 сая төгрөгийн зээлийг 28 иргэн, “Сум хөгжүүлэх сан”-ийн жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд 37 иргэн, хамрагдаж 370.5 сая төгрөг авчээ.

Б.Оюун-Эрдэнэ