Өнгөрсөн онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг хоёр дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-03 17:25:18
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн онд хүүхэд холбогдсон гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. 2017 онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2016 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж 57 хүүхэд оролцсон бөгөөд үүний 50 хувь нь хулгайн гэмт хэрэг хийжээ.
Мөн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нэг, хэрэглээний гааз үнэртэж мансуурсан таван хэрэг гарсан байна. Үүнд 14-17 насны буюу ахлах ангийн сурагчид холбогдсон аж. Мөн ар гэрийн хараа хяналт бага, хойд эцэг, эхтэйгээ амьдардаг хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлэн мансуурч байсан ажээ. Эдгээр хэргийг шалгаж байгаа гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻