Өлгий хотод стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-08 11:29:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Тэшүүрийн мастерүүдийн холбоо Өлгий сумын ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, Биеийн тамир, спортын газар, "Суат" ХХК-тай хамтран стандартын шаардлагад нийцсэн мөсөн гулгуурын талбай байгуулж, өнгөрсөн баасан гарагт ашиглалтад өглөө.

Төв стадионыг түшиглэн байгуулсан уг талбайн нийт хэмжээ нь 280 м2  бөгөөд 200 м урт тэшүүрийн гүйлтийн замтай юм.

Мөсөн гулгуурын талбай байгуулсантай холбогдуулан "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас  5,6 сая төгрөгийн үнэ бүхий тэшүүр, зориулалтын хувцас, тэшүүр ирлэгч, ус шахагч насос зэргийг хандивласан байна. Аймгийн Тэшүүрийн мастерүүдийн холбооны тэргүүн Б.Жамбалын тайлбарласнаар энэ долоо хоногоос эхлэн тэшүүр сонирхогч хүүхэд багачууд, залуучуудад лхагва, баасан гарагуудад онолын хичээл, мягмар, пүрэв гарагуудад мөсөн талбайд практик хичээл зааж эхлэх аж. 

Ийнхүү зориулалтын талбайтай болсноор цаашид тус аймгаас тэшүүрийн мастерүүдийг төрүүлэн гаргахыг гол зорилгоо болгон ажиллахыг санаачлагчид нь илэрхийлээд байна.

Ө.Нурболат

相关新闻