Хангай сум шинэ хичээлийн байртай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай суманд спорт болон урлагийн заалтай 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байрыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мон эм-имж” ХХК барьж, 10 гаруй хоногийн өмнө хүлээлгэн өгчээ. Уг барилга баригдсанаар тус суманд боловсролын үйл ажиллагааг явуулах стандартын байртай болсноос гадна багш, сурагчдын сурч ажиллах орчин нөхцөл сайжирчээ.
Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байсан 480 хүүхдийн суудалтай хичээлийн хуучин байр нь 1985 онд ашиглалтанд орсон байсан ба 2011 онд 2 ангийн болон коридорын дээвэр нь нурж, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг байна.
Тус сургууль нь 1936 онд хөдөө сумдад сургууль байгуулах бодлого, орон нутгийн засаг захиргааны байгууллага, ард түмний үүсгэл санаачилгаар “Ардын бичиг үсэг сургах тэнхим” нэртэйгээр тус сумын Гүнгийн мухарт байгуулагдаж байжээ. Тэр үед арав гаруй сурагчтай гэрт хичээллэж эхэлсэн бол одоо 15 бүлгийн 374 сурагч, 40-өөд багш, ажилчидтайгаар боловсролыг түгээж байна.

Б.Гэрэлт-Од