"Чулуут үйлдвэрлэл-2018" үзэсгэлэн худалдаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-12 21:39:46
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут суманд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд "Чулуут үйлдвэрлэл-2018" үзэсгэлэн худалдаа боллоо. Үзэсгэлэн худалдаанд сүү, цагаан идээ, мод, модон эдлэл, оёдол эсгүүр, талх, нарийн боов, сур, суран эдлэл гээд малын гаралтай бүтээгдэхүүний төрлүүдээр малчид, өрхийн жижиг дунд үйлдвэрлэ эрхэлдэг 40 гаруй хүмүүс оролцож, хоёр өдрийн хугацаанд 8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Уламжалт энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр "Оновчтой санаа-өрхийн үйлдвэрлэл"-ээр тус сумын Халуун-Ус багийн иргэн Д.Лхасүрэнгийн малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, “Уламжлалт өрхийн үйлдвэрлэл"-ээр мөн Халуун-Ус багийн иргэн Б.Болортуяагийн ааруул, цагаан идээ орсон бол "Гран При" шилдгийн шилдгээр тус сумын Зуунмод багийн иргэн М.Даваажаргалын ааруул, цагаан идээ шалгарч нэг сая төгрөгийн төслийн батламж олгожээ. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцсон хүмүүст батламж өгсөн байна.



Чулуут сумаас гадна бусад сумдын цагаан идээ оролцсон үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотод энэ сарын 25-наас 2-р сарын 10-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгуулагдах юм байна.

Б.Гэрэлт-Од
相关新闻